|
“Монвеком” ХХК - нь Монгол орны хот суурин болон хөдөө орон
нутгийн хүн амын ундны усны чанарыг сайжруулах, усны тоног төхөөрөмж
суурилуулах, байгаль орчны мониторингийн багаж нийлүүлэх, байгаль орчны
зөвлөгөө өгөх, нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг эрхээр хангагдсан мэргэжлийн
байгууллага юм.
Одоогоор хот, сум болон айл өрх, албан байгууллага, уул уурхай, үйлдвэр
үйлчилгээний зориулалттай ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх,
халдваргүйжүүлэх бүх төрлийн тоног төхөөрөмж, усны насос, цахилгаан үүсгүүр, усны
тоолуур, мониторингийн багажуудыг АНУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ, ОХУ, Тайвань, Итали
зэрэг дэлхийн дэвшилтэт технологи бүхий орнуудын шилдэг компаниудаас импортлон
авчирч, бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд дахь өөрийн
"ECOWATER SHOP" нэртэй салбар дэлгүүрүүдээрээ, хөдөө орон нутгуудад
аймгийн төв, сум суурингуудад худалдааны агентуудаар дамжуулан худалдаалж,
хэрэглэгчдийг эрүүл, цэвэр усаар ханган ажиллаж байна.
|